Шилийн богд Цогцолборт газар
Дарьгангын тэгш өндөрлөгийн мужид 200 гаруй унтарсан галт уул байгаагийн дотор хамгийн өндөр нь болох далайн түвшинээс дээш 1778 метр өндөрт өргөгдсөн сонин тогтоцтой сүрлэг өндөр сөнөсөн галт уул юм. Энэ уулын тогоо нь баруун хоошоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн 300 орчим м гүнзгий. Энэ газарт 70 гаруй зүйлийн болон идэшний урагмал монос, гандигар, хайлааст, бургас, гүйлс, буйлс, харгана зэрэг модлог ургамал ургадаг Шилийн Богд уулын орчмын 17.200 га газрыг 2004 онд УИХ-ын 22-р тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан .
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Дарьгангын байгалийн цогцолборт газрын хил заагт орших Шилийн богд уулыг ангилал дээшлүүлэн Байгалийн Цогцолборт газрын ангиллаар өргөтгөн баталгаажуулсан.
Шилийн Богд нь Дарьганга сумаас зүүн зүгт 70 кмт оршдог. Шилийн сайн эрчүүдийн тангараг өргөж байсан түүхт уул бөгөөд энэ уулын ойролцоо Чингэс хааны нэртэй холбоотой түүхэн домог болж үлдсэн Чингэсийн гүүн зэлний гадас, Чингэсийн морны уяа, Агт нь хүрээт хэмээх хонхор зэрэг домогт газруудыг нэрлэж болно.
Энэ хайрханд ирсэн хүний хийморь сүлд сэргэдэг гэсэн домог үе дамжин яригдаж ирсэн, үүнээс улбаалан энэ газрыг зорих хүмүүсийн тоо тоо жилээс жилд нэмэгдсээр байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ