Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа

  • 2005 онд байгуулагдсан
  • 99268489, 96112702
  • dariganga@mpa.gov.mn
  • Сүхбаатар аймаг, Дарьганга сум

Ерөнхий танилцуулга

Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа

Дарьгангын БЦГ-ын Хамгаалалтын захиргаа нь  Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тоот тушаалаар Сүхбаатар аймгийн Дарьганга суманд  байгуулсан.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь уулын хээр, говийн бүсийн шилжилтийн заагт орших экосиситем, цэнгэг уст үзэсгэлэнт нууруудыг хамгаалах зорилгоор Ганга нуур орчмын нийт 32860 га газар нутгийг 1993 оны УИХ-ын 83 дугаар тогтоолоол дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.Дурсгалт газрын ойролцоо төрийн тахилгат Алтан овоо, Зэгст нуур, Дагшин нуур, Ганга нуурыг тэгжээгч Оргих булаг, Холбоогийн элс, молцог элс зэрэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүхий газруудыг хамруулан нийт 62860 га газрыг УИХ-ын 2004 оны 4-р сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор ангилал дээшлүүлж байгалийн цогцолборт газар болгосон байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Дарьгангын байгалийн цогцолборт газрын хил заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар өргөтгөн баталгаажуулсан.  

Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа нь Наран, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат зэрэг сумдын  нийт 367,222.37 га газар нутгийг хариуцан хамгаалж байна. Үүнд: Байгалийн цогцолборт газар -367,222.37 га, орчны бүс-203063.1227га, онцгой бүс - 5380.801033 га, аялал жуучлалын бүс-2,594.3га, хязгаарлалтын бүс-359,247.27га.

Дарьганга сумын нийт ойн талбайг 15202 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 2075 га, байгаагийн 492 га нь бургас, 1583 нь сөөг, торлог гэсэн дүн гарчээ. Харин ойгоор бүрхэгдээгүй 13127 га, ойжуулсан талбай 1 га байна.Ойгоор бүрхэгдсэн талбайн 23.7%-ийг байгалийн ой, 76.3%-ийг сөөгөн ой, ойгоор бүрхэгдээгүй талбайн 99 %-ийг тармаг мод, 1%-ийг ойжуулсан талбай тус тус эзлэж байна. Тус сумын ой гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой бөгөөд бүрэлдэхүүний хувьд навчит ой бургас зонхилж байгааг илрүүлсэн байна.