Хөргийн хөндийн цогцолбор газар
Дарьганга нутагт XII зууны үед харьяалагдах 51 хүн дүрст чулуун хөргүүд бүртгэгдсэн байдаг. Хөргүүд нь түүх соёлын гайхамшигт үнэт дурсгалууд төдийгүй аялагч жуулчдын үзэж сонирхох, монголын түүхтэй танилцах нэг гол баримт үзмэр юм. Эдгээр газруудын нэг болох Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т орших 6О40.6 га талбай бүхий Хөргийн хөндийн дурсгалт газрыг 2006 онд УИХ-ын тогтоолоор байгуулсан. УИХ-ын 2019 оны 05 дугаар сарын 02ны өдрийн 41 дүгээр тогтоолоор ангилал дээшлүүлэн Байгалийн Цогцолборт газрын ангиллаар өргөтгөн баталгаажуулсан.
Талбайн хэмжээ. Хойноос урагш чиглэлтэй нарийн хөндийн дунд байрлах 5 ширхэг хүн чулуун хөргүүдийн бусдаас ялгарах онцлог нь малгай гуталтай атлаа биедээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж цээжинд нь товгор хөх, эр хүний хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал гэнэ.
Хөргийн хөндийн цогцолбор газрын өөр нэг байгалийн үзмэр бол хөргүүдээс зүүн хойш 2 км-т орших 100 орчим метр өндөр, 90 гардусын эгц ханатай, 1 км орчим үргэлжлэх “Бичигтийн шахаа” гэх хадан хясаа юм
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ