Талын агуй

Ерөнхий танилцуулга

Шилийн богдоос хойш 14 км-т тэгш талд алдарт Талын агуй нь оршдог. Монгол орны галт уулын гаралтай агуй бөгөөд галт уулын гаралтай агуйнууд дотроос хамгийн урт нь мөн. Судлаачдын тодорхойлсноор агуйн амаар ороод 1.4м өргөн, 1.38м өндөр, 4.5м урт хонгилоор дамжин эхний танхимд ороход өргөн өндөр нь эрс нэмэгдэж 11.5м өргөн, 10м орчим өндөртэй болдог. Эхний танхим 45.6м урт, түүнээс цааш үргэлжилсэн өргөн урт нь ойролцоо 5 танхим байх бөгөөд агуйн нийт уртыг 200м, хонгилын дундаж өргөн 8.56м, дундаж өндөр 7м байдаг. Агуйн нийт талбай 1700 кав.м эзэлхүүн нь 12.000 куб.метр.