Ганга нуур нь Дарьганга сумын төвөөс зүүн урд 12 км-т уулын хээр говийн бүсийн завсар орших баруун талаараа Молцог элсээр эмжээрлэгдсэн цэнгэг устай, далайн түвшинээс 1394 м өндөрт байрласан. 2.1 км урт, 1.5 км өргөн, эргийн шугамын урт 6.2 , 2.2 кав.км талбайтай энэ орчимдоо хамгийн томд тооцогдох өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлдэг нуур юм. Нуурын өмнөд талд эргэн тойронд нь модлог бутлаг ургамал бүхий Молцог элс нуурт тулж тогтсон, нуурыг тэжээгч гол ундарга нь Оргихийн булаг юм.
Ганга нуурт 12 овогт хамаарагдах 29 төрлийн 56 зүйлийн усны ёроолын болон хөвөгч амьтан, ургамалтай. Ганга нуурын 7-8 дугаар сард усных нь дундаж температур 20.1-22.2 С градус байдаг.
Ганга нууранд нүүдлийн усны шувуудын үүрлэн өндөглөн зусдаг гол түшэц газар. Нуурын хэмжээнд 176 зүйлийн усны шувууд бүртгэгдсэн. Үүний 20 орчим нь олон улсын болон үндэсний хэмжээнд хамгаалагдсан. Усны шувуудын хувьд чухал энэ нуур нь олон улсын ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай Рамсарын конвенцид 2004 оны 03 сарын 22- нд бүртгэгдсэн.
Ганга нуур нь 1993 онд УИХ-ын 83-р тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газрын Дурсгалт газрын ангилалд 32860 га хамгаалалтанд авсан. Мөн Дурсгалт газрын ойролцоо төрийн тахилгат Алтан овоо, Зэгст нуур, Дагшин нуур, Ганга нуурыг тэгжээгч Оргих булаг, Холбоогийн элс, молцог элс зэрэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүхий газруудыг хамруулан нийт 62860 га газрыг УИХ-ын 2004 оны 4-р сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор ангилал дээшлүүлж байгалийн цогцолборт газар болгосон байна.
Жил бүрийн намар Хун шувуу олноор цуглаж Хунгийн чуулган хийдэг бөгөөд энэ үеэр асар олон дотоод гадаадын зочин гийчин сонирхогчид ирж үздэг
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ