2019 оны 07 сарын 02
БОХ тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, ТХГН-ийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудыг хангуулах ажлын хүрээнд Дарьганга сумын нийт малчин өрхийн дунд 2,5 сая төгрөгийн шагналын сантай бүтэн жилийн хугацаатай “ ХОГГҮЙ ХОТ АЙЛ ” шалгаруулах болзолт уралдааныг хамгаалалтын захиргаанаас санаачлан Дарьганга сумын ЗДТГ-тай хамтран 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
2019 оны шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй томилж болзолт уралдааны шаардлагыг хангаж баг тус бүрээс шалгарсан өрхүүдийг шалгуур үзүүлэлт бүрээр нарийвчлан дүгнэж гаргаж нийт 4 багаас уралдааны шаардлага болзолыг хангасан 1 дүгээр багийн иргэн У.Элбэгзаяа, М.Мөнхбат , 2 дугаар багийн иргэн Б.Ганболд, Т.Батчулуун, Ч.Буддорж, 3 дугаар багийн иргэн Х.Ганочир, Я.Батчулуун, 4 дүгээр багийн иргэн Г.Халтарчулуун нарын 8 өрх шалгарч шагналыг Олон улсын эмэгтэйчүүдийн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр гардууллаа.
Шалгаруулалтын явцад хөдөөгийн малчин айл өрх бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хог хаягдалгүй цэвэр орчныг бүрдүүлж хэвшүүлсэн нь харагдаж байсан. Ялангуяа ТХГН-т хамаарах тус сумын 2,3 дугаар багийн малчин өрхүүд бэлчээрийн зөв зохистой ашиглалт, хамгаалалт, хоггүй цэвэр ч байдал, тухайн жилдээ байгаль орчныг хамгаалах сайн дурын ажилд ямар нэгэн байдлаар оролцсон, санаачилсан байдал нийгмийн идэвхи сайжирсан нь энэхүү арга хэмжээний үр дүн юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ