Дарьгангын БЦГ- ын  хамгаалалтын захиргаа нь ТХГН-т 4 удаагийн их цэвэрлэгээ, Дарьганга сумын ЗДТГ-тай хамтран сумын засаг даргын захирамжаар 2 удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж нийт 40 тоонн хогийг сумын төвлөрсөн хогийн цэгт хаясан. Энэ хугацаанд “Их хотын цэвэрлэгээ” бүх нийтийн арга хэмжээнд Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаа нэгдэж ТХГН-т Орчны бүсэд их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллаа. Цэвэрлэгээнд Шилийн богд, Ганга нуур, Зэгст нуур, Дуут нуур, Дагшин гол зэрэг газруудын хог хаягдлыг цэвэрлэснээс гадна үхсэн малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулсан.