2019 оны 07 сарын 02
Хөхтөн ан амьтан \ Саарал чоно\ агнахыг сүүлийн жилүүдэд хориглосонтой холбогдуулан тус бүс нутагт ховор амьтан болох Саарал чонын өсөлт жил ирэх тусам нэмэгдэж байна. Байгаль хамгаалагч нар махчин идэшт амьтны ул мөрийн 3 удаагийн ажиглалт судалгаагаар 8 цэгт саарал чонийн 26 ул мөр, 9 цэгт чонийн ялгадас, 3 цэгт шээс, 4 үүр, 3 хэвтэр, 2 цуваа, Үнэг, хярсны 6 үүр, 14 мөр бүртгэгдсэн байна. Ажиглалтаар Нартын уул, Мухар цайдам, Аябадар, таван хашаат, Шилийн богд, Ачаагийн уул, Талын агуй, Өндөр хүрээт зэрэг газруудад тархсан харин нутгийн иргэдийн мэдээллээ Молцог элсний урд тал, баруун урд захаар сүрэглэн явж байна айлын хоттой хонинд орлоо, адуу малруу дайраад байна гэсэн мэдээлэл хамгаалалтын захиргаанд ирсэн бөгөөд мэдээллийн дагуу ажиглалт хийхэд ул мөр, 1 үүр шинээр бүртгэгдсэн.
Мөн 5 дугаар сарын 5-7 -ны хооронд Шилийн богд жуулчны баазад дорго хотонд нь ирж хүнрүү дайраад байна гэсэн дуудлагын дагуу хамгаалалтын захиргаанаас ажлын хэсэг гарган газар дээр нь очиж ажиллахад 2 ширхэг дорго галзуурсан болох нь тогтоогдож устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийж устгалаа. Мөн ажлын хэсэг ТХГН-т эргүүл тандалт судалгааг дахин хийхэд Салхит, Шилийн богд, Энгэрийн ухаа, Талын ухаа зэрэг газруудад үхсэн доргыг бүртгэж холбогдох байгууллагаар шинжлүүлэхэд бүгд галзуурч үхсэн болох нь тогтоогдсон.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ