2019 оны эхний хагас жилийн байдлаар Тал хээрийн тууртны / Цагаан зээр /  3  удаагийн ажиглалт хийж  1600 гаруй    /  давхардсан тоогоор /  бодьгал бүртгэгдлээ. Ажиглалтаар  Ооно 420, Шаргачин  600 гаруй  Янзага 62, тодорхойгүй 400 гаруй  бодьгал тус тус тэмдэглэгдсэн байна.

Тус судалгааг хийхдээ шугман замналын арга  болон цэгэн тооллогын арга зүйг ашиглан  хийж гүйцэтгэсэн. Цагаан зээрийн тохиолдоцыг авч үзвэл  2019 оны 2-5 сард  Дарьгангын БЦГ – ын орчны бүсэд болон Шилийн богд,  Бор хөндий, Цагаан чулуу, Салхит,Хөөврийн зүүн ширээ,Бор хөндий, Хамрууд,  Нартын уул, Талын тав, Таван хашаат, Өргөөтийн ширээ,Хөөвөр, Баян дулаан, Монгол зэрэг газруудад сар бүрийн ажиглалтын мэдээгээр бүртгэгдсэн. Харин 4-5 сард тус бүс нутагт Цагаан зээр шилжилт хөдөлгөөн нь бараг ажиглагдаагүй. Өөрөөр хэлбэл энэ хавар цаг агаарын хувьд хуурайшилт ихтэй хур тундас бага, усны гачигдалд Цагаан зээр болон зэрлэг ан амьтад их өртсөн. Тиймээс өмнөх жилүүдийнхээс тархац, тоо нягтшилийн хувьд харьцангуй  бага байсан нь ажиглалтын мэдээнээс харагдаж байна. Энэ хаврын хувьд цаг агаарын аюултай үзэгдэл 2 удаагийн давтамжтай болж аймгийн засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17 -ны өдрийн А/291 тоот захирамжаар 2019 оны 05 дугаар сарын 18-22 өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд  аймгийн гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Аймгийн хэмжээнд цаг агаарын аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан    хамгаалалтын захиргаанаас хариуцлагатай 24  цагийн жижүүрийг байгууллага дээрээ  ажиллуулж гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг цаг тухай бүр хийж хэрэгжүүлсэн. Мөн тэнгэр тогтсоны дараа ажлын хэсэг гарч ТХГН-уудаараа явж ажиглалт тандалтыг хийхэд Салхит, Баян дулаан, Шилийн богд, Баян гол, улсын хил дагуу нийт 11 цэгт 30 гаруй цагаан зээрийн үхсэн сэг зэмийг бүртгэж ариутгал халдваргүйжүүлэлт хийж устгалд оруулсан. Цагаан зээрийн үхсэн шалтгааныг хатаж, сульдаж үхсэн байна гэж сумын МЭҮТ-аас тодорхойлсон.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now