2019 оны 07 сарын 02
Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт нутаглаж буй айл өрхүүдээр явж дараах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг хийлээ. Үүнд:
¨ Хамгаалалтын захиргаанаа 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ
¨ 2019 онд хийгдэх ажил, Ганга нуурын судалгааны ажил
¨ Зөрчлийн тухай хууль, ТХГН-ийн тухай хууль, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж, нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай мэдээлэл хийсэн.
Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны ажилчид 4 хэсэг болон хуваагдаж нийт 4 багийн 120 гаруй айл өрхүүдээр явж 4 төрлийн 400 гаруй гарын авлага брошур тарааж иргэдийн санал хүсэлтийг авч ажиллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ