2010 оноос эхлэн Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн 5 сарын 22-ны өдрийг “Олон улсын биологийн олон янз байдлын өдөр” болгон зарлаж, дэлхийн олон оронд өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн.
Энэхүү өдрийн хүрээнд Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа Дарьганга ЕБС-тай хамтран эко клубын хүүхдүүдийн дунд «Байгаль орчноо хамгаалахад бидний оролцоо» сэдэвт мэтгэлцээн зохиож хүүхдүүдийг байгаль орчныг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг багаар ярилцаж гаргуулж тэдгээрийг эрэмблүүлэн тулгамдаж буй нэн чухал асуудлаар баг тус бүрээр эцэг эх, найз нөхөд, олон нийт, сум орны удирдлага, мэргэжлийн байгуулагад хандсан уриалга гаргуулан шилдэг уриалгыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Мөн «Нийлэг гялгар уутнаас татгалзъя» уриалга гаргуулан олон нийтэд сурталчилах зорилгоор олон нийтийн сүлжээнд байршууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now