Эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээ, байгаль орчинтой зөв харьцах дадал, зуршлийн суурь нь хүүхэд насанд бий болдог. Иймд бага насны хүүхдүүдэд байгаль орчныг танин мэдэх хүсэл сонирхлыг төрүүлэх, өдөр тутмын үйлдэл нь байгалийн нөөцийг зохистой ашиглах, хайрлан хамгаалахад чиглэгдсэн дадал, зуршилтай болгох, байгаль хамгаалалд багачууд юу хийж чадах вэ? гэсэн ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас дэлхийн байгаль хамгаалах өдөр болон хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр уламжлан зохион байгуулдаг гар зургийн уралдааныг 1-3 дугаар ангийн суралцагчдын дунд «Миний хайртай амьтан» сэдвээр зохион байгууллаа. Энэхүү уралдаанд амжилттай оролцсон 4 хүүхдийг шалгаруулан урамшууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now