Эко клубын суралцагчидтай явган аялал хийж Дарьганга нутагт ирж нутагладаг шувуудын талаар мэдээлэл өгч шувуу дурандах, шувуудын ялгаа, онцлогийг хүүхдүүдэд тайлбарлаж ярилцахаас гадна байгаль хамгаалагч нарын ашигладаг GPS ашиглах аргыг хүүхдүүдэд зааж дараа нь GPS –ээр цэг олуулах тэмцээн уралдаан зохиолоо. Мөн энэхүү аялалын явцад Байгаль хамгаалах үйлст хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлэх, цэвэр сайхан орчинд амьдрах дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор « Унаган байгалиа хайрлан хамгаалъя» уралдаан зарлаж гол дагуух хогийг цэвэрлэж хүүхэд бүрийг урамшуулан шагналаа. Энэхүү үйл ажиллагаанд 28 суралцагч, эко клубын багш, ЕБС-ын сургалтын менежер, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, мэргэжилтэн нар оролцлоо.

</