“Нээлттэй  хаалганы  єдєр”-ийг  зохион  байгуулж  байх  тухай  Монгол  Улсын Ерєнхийлєгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, “Засгийн газрын журам батлах тухай” 2007 оны 190 дүгээр тогтоол, Засгийн Газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хамгаалах ажлыг эрчимжүүлэх  тухай МУ-ын Шадар сайд,  БОАЖ-ын сайдын 2019  оны хамтарсан тушаал, ТХНУГ-ын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар албан даалгавар, хамгаалалтын захиргааны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байгууллагын  үйл  ажиллагааг  сурталчилах,  үйлчилгээний  хүртээмжийг нэмэгдүүлэх,  ил  тод  байдлыг  хангах,  иргэдэд  хууль  тогтоомжтой  холбоотой мэдээлэл,  зєвөлгєє  єгєх,  иргэдийн  саналыг  бодлого,  шийдвэрт  тусгах,  хууль сахилтын  түвшинг  дээшлүүлэх, иргэдийн хандлагыг өөрчлөх  зорилгоор  “НЭЭЛТТЭЙ  ХААЛГАНЫ  ӨДӨР”-ийг бүтээлч шинэлэг хэлбэрээр өртөөчлөн зохион байгууллаа.

 Өртөө-1: “ Байгаль хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоо” уулзалтыг  “Өнөөдрийн оролцоо - Ирээдүй хөгжил” уриатайгаар  зохион байгуулж иргэдийн оролцоотой хог хаягдлын менежментийг сайжруулах,  эрүүл аж төрөх орчныг бий болгох, ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах,байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн амьдрал дахь  эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл өгч харилцан ярилцлаа.        

 Өртөө -2: “ Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт “ сэдвийн хүрээнд  Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,ТХГН-ийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдах хууль тогтоомжийг сурталчилах, байгууллагын 2018-2019 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажил, цаашид хийх ажлыг иргэдэд танилцуулсан.

 · Өртөө-3: “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох шаардлага, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл” -ийн талаар мэдээлэл өгч Даавуун уутны үзэсгэлэн гаргалаа.

 Энэхүү арга хэмжээнд Дарьганга сумын 4-н багийн малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл / 80/, суманд үйл ажиллагаа явуулж буй худалдааны байгууллагын төлөөлөл / 10/ ,байгаль хамгаалах нөхөрлөл бүлгийн төлөөлөл / 12/, төрийн албан хаагчдын төлөөлөл /15/ нийт 120 хүн хамрагдаж өдөрлөгийн үр дүнд сумын эмэгтэйчүүд гялгар уутнаас татгалзан даавуун тор хэрэглэхийг олон нийтэд хандаж  уриалга гаргасан. Эх орон, унаган байгалиа хамгаалж үлдэхэд иргэн бүрийн оролцоо маш чухал. Зөв сэтгэл, зөв хандлагатай иргэн бүр байхын төлөө эмэгтэйчүүдийг  уриалж, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилах үүднээс телевиз, цахим сүлжээг ашиглан мэдээлэл түгээснээс гадна 12 төрлийн 1600 гаруй гарын авлагыг олон нийтэд тараан ажилласан.  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now