2019 оны 07 сарын 02
НҮБ-аас 1992 онд жил бүрийн 3 дугаар сарын 22-нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэр гарч, 1993 оноос одоог хүртэл дэлхийн улс орнууд өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхийн усны өдрийг тэмдэглэхдээ жил бүр тодорхой уриаг дэвшүүлж, уриаг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион явуулдаг бөгөөд энэ жилийг БОАЖЯ-аас “ЦЭНГЭГ УС-ТЭГШ ХҮРТЭЭМЖ” нэгдсэн уриан дор орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн.
Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаа, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаатай хамтран “ЦЭНГЭГ УС – ТЭГШ ХҮРТЭЭМЖ” сэдвийн хүрээнд ЕБС-ийн сурагчид болон сумын төрийн албан хаагч иргэдийн дунд Усны үнэ цэнэ, усан хангамж, усны чанар, усны талаар мөрдөгдөж буй хууль тогтоомж, нүхэн жорлонгийн хор холбогдол болон Ганга нууранд хийгдсэн ажлын үр дүн, цаашид хийх ажлын талаарх мэдээллийг хүргэж иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч Ус, Байгаль орчинтой холбогдолтой хууль тогтоомжийн гарын авлагыг иргэдэд тарааж, сургалт сурталчилгааны үр дүнд албан газруудын дунд " Элсэн цаг" танин мэдэхүйн мэдлэг сорих тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 1 дүгээр байрт ЗДТГ-ын 1 дүгээр H2O баг, 2 дугаар байрт ЗДТГ-ын 2 дугаар Цэнгэг ус баг, 3 дугаар байрт ЭТМ-ийн баг тус тус байр эзэллээ.Төрийн албан хаагч, иргэдийн дунд зохион байгуулсан сургалтанд 67 иргэн оролцсон.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ