Сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд, Алтан овоог зорин ирэх дотоодын жуулчид жилээс жилд нэмэгдэж байна. Энэ жил хувьд шинийн 3-наас шинийн 8-ны өдрүүдэд нийт 1000 гаруй авто машин 4500-5000 гаруй жуулчин ирсэн бөгөөд үүнээс шинийн 8-ны өдөр 2019.02.13-нд Шилийн богд ууланд 750 гаруй машин 3000 гаруй аялагч ирсэн. Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас Шилийн богдод байнгын постыг ажиллуулж байна. Ажиллах хугацаанд нийт 2500-3000 жуулчдад нэг удаагийн тасалбараар үйлчилж мэдээлэл хүргэлээ. Энэ жилийн хувьд гарч байгаа хог хаягдлыг ангилан авч үзвэл Хийморын дарцаг, хадаг, архины шил, мах шүүс, торго дурдан, сүүний сав болон бусад хог хаягдал харьцангуй багасаж харин цагаан сарын идээний хэвийн боов их хэмжээтэй байлаа. 
БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй " Хандлагаа өөрчилье" багц ажлын үр дүнд хүмүүсийн хандлага өөрчилөгдөж байгаа нь харагдаж байна. 
Мөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, ОБГ-аас хяналтын постыг Шилийн богдод ажиллуулсан нь ямар нэгэн эрдэл гарахаас урьдчилан сэргийлсэн, хэв журмыг хангуулж ажилласан үр дүнтэй арга хэмжээ болсон.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now