2018 оны 06 сарын 10
Алтан овооны их тахилга наадам болохтой холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, амралтын газар, зочид буудалын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг шалган үнэлэлт, дүгнэлт, заавар зөвөлгөө өгөх, зочиллох үйлчилгээ болон нүхэн жорлонгийн хор холбогдол, стандартын шаардлага хангасан ариун цэвэрийн байгууламжийн ач холбогдолын талаар сургалт сурталчилгааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сүхбаатар аймгийн засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02 ны өдрийн А\175 дугаар захирамжаар байгуулагдаж Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А\175 тоот захирамж гарч аймгийн ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга У.Амарзаяагаар ахлуулсан ОБГ, БОАЖГ, МХГ, СХЗГ, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтийн захиргааны улсын байцаагчидаас бүрдсэн ажлын хэсэг удирдамж төлөвлөгөөний дагуу 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Дарьганга сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй АЖ-ын бааз, амралт, хүүхдийн зуслан, гэр буудлуудын үйл ажиллагаанд улсын байцаагчид чиглэл чиглэлээрээ хяналт шалгалтын ажлыг хийж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаа.Ажлын хэсэг гүйцэтгэлийн шалгалтыг 6 дугаар сарын 21-25 -ны хооронд хийх бөгөөд үүрэг даалгавар биелүүлээгүй ААНБ-ын үйл ажиллагааг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ