2018 оны 06 сарын 10
¬БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР
Монгол Улс 1993 онд Биологийн олон янз байдлын Конвенцид нэгдэн орсон. Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдөр уламжлан болгон тэмдэглэдэг. Энэ жил “Дэлхий ээжээ хайралцгаая, хамгаалцгаая” уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улс биологийн олон янз байдлын хамгаалалд бий болсон амжилтаас 25 үр дүнг багцлан танилцуулав.
Зэрлэг ан амьтаныг ул мөрийг ажиглаж тухайн амьтаныхаа зан төрх, үйл хөдлөл,тархацыг тодорхойлох боломжтой байдаг. Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас тодорхой хугацаанд батлагдсан судалгааны арга зүйг ашиглан судалгааны дээж талбай замналын дагуу махчин амьтаны ажиглалт судалгааг жил бүр хийж хэрэгжүүлдэг. 2018.05.22-ны өдөр биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын тэмдэглэлт өдөр тохиож байгаа бөгөөд иргэдэд ан амьтаныг ул мөрөөр нь таних мэдээллийг хүргэж ажиллав.Энэхүү өдрийн угтаж Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас ЕБС-ийн Х.Сарантуяа багштай 4б ангийн хүүхдүүдэд Ганга нууран дээр очиж биологийн төрөл зүйл,эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар сургалтыг экскурс байдлаар зохион байгууллаа.Мөн энэ үеэр эх болсон байгаль дэлхий, ан амьтан,ургамал,хүн төрлөхтөний хүйн холбоо, идэш тэжээлийн гинжин хэлхээний талаар мэдээлэл өгч усны шувуудад ажиглалт хийлгэсэн.энэхүү арга хэмжээг санаачлан хамтран зохион байгуулласан Х.Сарантуяа багш болон Эцэг эхийн төлөөлөл Цэнгэл,Баавай нарын гэр бүлд хөөрхөн хүүхдүүддээ талархал илэрхийлье.Мөн энэхүү тэмдэглэлт өдрийг олон нийтэд сурталчиллах зорилгоор цахимаар сурталчилгааны ажлыг хийж хэрэгжүүллээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ