Байгаль Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг WCS нь 2016 оноос хэлэн Монгол орны Төвийн, Баруун  болн Зүүн бүсийн шувууд олноор цуглардаг нууруудад шувууны томууны өвчний тандалт судалгааг хийж байгаа билээ. Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу БОАЖЯ-наас өгсөн зөвшөөрөлийг үндэслэн ТХГН-т судалгааны ажил явуулах судалгааны багтай хамтран ажиллах гэрээг байгуулж хаврын судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийж гүйцэтгэлээ.Судалгааны ажлын хүрээнд нуурын шувуудын тоог гаргах, эргийн дагуух үхсэн болон өвчтэй шувуудыг илрүүлэх, шувуудын сангаас дээж цуглуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ удаагийн судалгааны ажлыг 2018.05.04-05.06-ны хооронд Ганга, Дуут , Зэгст нууруудад хийж 50 ширхэг дээжийг шувуудын сангаснаас цуглуулж нийт 41 зүйлийн 2600 гаруй усны болон эргийн шувуудыг тоолж бүртгэсэн.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now