2018 оны 06 сарын 09
Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас 2018.04.18-ны өдөр БОАЖСайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А\73 тоот тушаалын биелэлтийг хангуулах үүднээс ТХГН-т үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч МЭДЭГДЭЛ хүргүүлэн ажиллаа. Үүнд: ТХГН-т 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага MNS5924:2015 стандарт, ТХГН-т эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага MNS6426:2013 стандартын шаардлагад нийцэхгүй ариун цэврийн байгууламж, нүхэн жорлон ашиглахыг хориглосон. Иймээс 2018 о ны 06 дугаар сарын 01-ны дотор стандартын нөхцөл байдалд тохирсон, шаардлага хангах ариун цэврийн байгууламж, эко жорлонтой болохыг албан ёсоор мэдэгдэхээс гадна ТХГН-т газар ашиглах гурвалсан гэрээгээ байгуулж, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар санамж зөвлөмжийг өгч ажиллаа. Мөн энэ үеэр аялал жуулчлалын баазуудад санаа өгч хэрэгжүүлэх үүднээс БОАЖЯ, ТХНУГ-аас гаргасан " Байгаль орчинд ээлтэй эко ариун цэврийн байгууламжийн технологийн шийдлүүд"- 2 дугаар хэвлэл, Жорлонгоо өөрчилье ном зэргийг тараан өгч ажиллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ