Өнөөдөр “Олон улсын Эх дэлхийн өдөр” тохиож байна. Эх дэлхийн өдрийг 2009 оны 4 сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас “Олон улсын Эх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан байдаг. Энэхүү өдөрт зориулж ард иргэдэд Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас эх болсон байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалж өсгөн үржүүлж байгаа тодорхой нэг ажлын үр дүнгээ танилцуулж байна. Сүхбаатар аймгийн бахархал биологийн төрөл зүйлийн төлөөлөл болсон Аргал хонины амьдрах орчны талаар, хийж хэрэгжүүлсэн ажил цаашид хийх ажлын талаар тодорхой мэдээллийг хүргэж байна. Сүхбаатар аймгийн Түвшинширээ Баяндэлгэр,Дарьганга Онгон, Мөнххаан Сүхбаатар, Наран зэрэг сумдад нийт 160 орчим Аргаль хонь байршин нутаглаж байна.Дарьганга сумын хувьд Баруун нарт гэдэг газарт 2007 оноос ирж нутагшиж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 24 бодьгал тоологдсоноос Угалз 6,15 аргал, 3 хурга ажиглалтын явцад бүртгэгдсэн. Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас жил бүрийн өвөл, хаврын улиралд ховор ан амьтаны өсөлт, үржлийг дэмжих зорилгоор Биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд байнгын ажиглалт мониторингийг хийдэг.Цаашид сум орон нутагтаа хамтран Аргал хонь нутагшиж буй газарт хяналтын камер суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр тэдгээрийн үржил, өсөлт, шилжилт хөдөлгөөн болон хууль бус ангийн эсрэг байнгын хяналтай болох ач холбогдолтой. 
Аргаль хонины талаарх товч мэдээлэл: 
Нэршил : Аргаль хонь 
Шинжлэх ухааны нэршил : Ovis ammon
Аргалийн эрийг угалз, эмийг аргаль, төлийг нь хурга гэдэг. Угалзын биеийн урт 140-180 см, сэрвээний өндөр 100-125 см, жин 110-200 кг, аргалийн биеийн урт 130-160 см, сэрвээний өндөр 95-115 см, жин нь 80-100 кг хүрдэг. Угалз хүчирхэг том угалзалсан эвэртэй, аргаль богино жижигхэн эвэртэй. 
Амьдрах орчин: Элс чулуурхаг нүцгэн уулс, толгодоор нутагладаг. Далайн түвшинөөс дээш: Алтайн бүсэд 3500 м , Өмнөговь аймаг болон Алтайн өвөр говьд 1100 гаруй м , Хөвсгөл аймагт 1250-2500 м өндөрт өргөгдсөн газар нутгаар оршдог. Алтай , Хангайн нуруунд аргаль хонид зуны улиралд нутагладаг байна . 
Тархац нутаг : Монгол орон дахь аргаль хонид нийт 15 аймгийн 110 сумыг дамнасан 48,732.5 км2 талбай бүхий газарт нутагладаг. Үүнээс Ховд аймгийн Мянган Угалзат, Боорог, Говь- Алтай аймгийн Аж Богд уул , Өвөр хангай аймгийн Өшиг, Өмнөговь аймгийн Говь Гурван Сайханы уулсаар илүүтэй тархан нутагладаг байна . Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 4 сүрэгт 50 гаруй, Баяндэлгэрт 3 сүрэгт 45, Дарьгангын Баруун нартад 24, Онгоны Будрын чулуунд 16, Мөнххааны Баян ууланд 13, Сүхбаатар сумын Дарханхаан, Наран саранд тус бүр 1 толгой нийт 140 орчим аргаль хонь байршин нутаглаж байна. 
Хамгаалагдсан байдал: 2000 онд Амьтны тухай хуулиар “ нэн ховор ” гэсэн ангилалд оруулсан, 
2006 онд Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)- ны Улаан номын устах аюул нүүрлэсэн ” гэсэн ангилалд оруулсан 1994 онд Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн Хавсралт I- д багтсан 
Тоо толгой: Судлагаанаас үзэхэд энэхүү зүйл амьтны тоо толгой асар хурдацтайгаар цөөрч байна . Тухайлбал 1975 онд аргалийн тоо толгой 50,000 байсан бол 2001 онд 13-15,000 болж буурсан нь 72.0% нь нэгэнт устаад байсныг харуулж байна . Харамсалтай нь энэ тоо өнөөгийн байдлаар улам бага түвшинд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй юм. 
Гол хор хөнөөл : 
• Агнуурын зүйлийн талаарх тодорхой менежмент, нэгдсэн бодлого байхгүйгээс үүдэн тогтвортой бус, хэт агналт хийгддэг, 
• Тархац нутгийн хомсдол болон гэрийн малтай бэлчээр нутаг давхардах явдал аргаль хонь мэт зүйлийн зэрлэг амьтдын хорогдолд гол нөлөө үзүүлж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now