Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас төлөвлөгөөний дагуу экологийн боловсролыг олгох " Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг " хөтөлбөрийн сургалтыг ТХГН-ийн Орчны бүсийн сумдад аялуулах ажлын хүрээнд, хаврын байгаль хамгаалах сарын аяныг тохиолдуулан Наран сумын ЕБС-ийн 5-9 ангийн нийт 100 гаруй сурагчдад байгаль орчныг хамгаалах талаар мэдээлэл,сургалт сурталчилгааны ажлыг хүүхдийн сонирхолыг татахуйц тоглоомон хэлбэрээр зохион байгуулсан.Сургалтыг Би хэн бэ?, Ан амьтны амьдрах орчны хомсдол, ан амьтан, ургамал, байгаль эх дэлхийн идэш тэжээлийн гинжин холбоо, Зэрлэг ан амьтанд тохиолдох аюул замнал, байгаль хамгаалах ардын уламжлал гэсэн сэдвийн хүрээнд 5-9 дүгээр ангийн нийт 100 гаруй сурагчдын дунд хийсэн. Мөн энэ үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулладаг "Экологийн олимпиад"-ын удирдамжийг сургуулийн удирдлага, багш,сурагч нарт танилцуулсанаас гадна нүүдэлчин хайрцаг хөтөлбөрийн сургалтыг хүүхэд бүрт хүртээмжтэй хүргэх үүднээс Наран сумын ЕБС дээр долоо хоног аялуулахаар албан ёсоор хүлээлгэн өглөө. Бидний ажлыг байнга дэмжиж хамтран ажилладаг Наран сумын ЕБС-ийн хамт олон болон сургалтанд маань идэвхитэй оролцсон хүүхэд багачууддаа талархал илэрхийлье.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now