2018 оны 06 сарын 09
Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас төлөвлөгөөний дагуу ээлжит сургалт сурталчилгааны ажлыг ТХГН-т нутаглаж буй малчин өрхүүдээр явж хийж гүйцэтгэлээ. Сургалт мэдээллийг дараах чиглэлээр хийсэн. Үүнд:
* Хамгаалалтын захиргаанаас 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээ
* Ганга нуурын судалгааны ажил, дүгнэлт, зөвлөмжийн талаар болон 2018 онд хийгдэх ажил
* ТХГН-аас улирлын чанартай бэлчээр чөлөөлүүлэх талаар
* Зөрчлийн тухай хууль, ТХГН-ийн тухай хууль, Хог хаягдалын тухай хууль, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, модны үнэ цэнэ, ач холбогдолын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр нийт 3 төрлийн 500 гаруй гарын авлага брошур тарааж, иргэдийн санал хүсэлтийг авч ажиллаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ