Спортын арга хэмжээ

2018 оны 05 сарын 23

Салбарын хамт олныг биеийн тамир, спортоор хичээлүүлэн чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний бүсийн дунд зохион байгуулагдсан спортын 2 дугаар тэмцээн нь 2018 оны 04 дүгээр сарын 4- 8 өдрүүдэд УБ хотод спортын 5 төрөлд зохион байгуулагдаж зүүн бүсийн хамгаалалтын захиргаад амжилттай оролцож багаараа 3 дугаар байр эзэллээ. Спортын 5 төрөлд:
1. Шатарт - эрэгтэй төрөлд 2 дугаар байр мөнгө, эмэгтэй төрөлд тэргүүн байр алт 
2. Snооker бяллард - эрэгтэй төрөлд тэргүүн байр алт, эмэгтэй төрөлд 3 дугаар байр хүрэл 
3. Теннис - эрэгтэй төрөлд 2 дугаар байр мөнгө 
4. Гар бөмбөг - эрэгтэй төрөлд 2 дугаар байр мөнгөн медалиудыг тус тус авч амжилт гаргасан. Бүсээ төлөөллөн оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе.
Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас байгаль хамгаалагч З.Мөнхбаатар шатарын төрөл 2 дугаар байрт орж мөнгөн медаль,байгаль хамгаалагч С. Ууганбаяр Гар бөмбөгийн төрөлд 2 дугаар байр мөнгөн медалийн эзэд болж амжилт гаргалаа. Хамт олноо төлөөлөн оролцсон байгаль хамгаалагч нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now