2018 оны 05 сарын 23
TM-2018 Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 19 дахь жилдээ Мишээл экспо төвд 2018 оны 3-р сарын 30, 31, 4-р сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус аялал жуулчлалын үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог.
Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ-ын Буриад, Тува улс, БНХАУ, БНСУ, Япон, Турк улсын төлөөлөгчдөөс гадна нийт 300 гаруй ААНБ -ууд оролцсон.
Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор аймгийн Засаг даргын захирамжын дагуу аймгийн ЗДТГ, БОАЖГ,Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа хамтран дээрхи үйл ажиллагаанд оролцож орон нутгаа сурталчиллаа. Мөн Дарьгангын БЦГХЗ-аас энэхүү арга хэмжээнд Дарьганга сумын соёлын төвийн музейн мэргэжилтэн,зураач Б.Энхмаа,ТХГН-т үйл ажиллагаа явуулдаг Талын цаг ХХК,Гангар хун жуулчны бааз зэрэг байгууллагуудыг хамруулсан. Yзэсгэлэнгийн бүх зардлыг шийдвэрлэж өгсөн аймгийн Засаг дарга, хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ