2018 оны 05 сарын 23
Нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ нь Байгаль орчны Дэлхийн Ойн, Усны, Цаг уурын тэмдэглэлт өдрүүдтэй давхцаж байгаагаараа онцлог болж байгаа. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн 3 дугаар бүрэн дунд сургууль дээр экологийн боловсрол олгох, байгаль орчны танин мэдэхүйн Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг аялалын хөтөлбөрийн сургалтуудыг 9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулж сургалтанд нийт 34 сурагч хамрагдсан. Цаашид аймгийн хэмжээний бүх сургууль дээр дээрхи сургалтын хөтөлбөрийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллана. Бидний хүсэлтийг найрсагаар хүлээн авч хамтран ажилласан Сүхбаатар аймгийн 3 дугаар бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Ариунболор эгч, нийгмийн ажилтан Шинэбаяр болон сургалтанд маань идэвхитэй оролцсон нийт сурагч, эко клубын гишүүддээ талархал илэрхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ