2018 оны 05 сарын 23
2018.03.22-ны өдөр "Дэлхийн усны өдөр" тохиож бүх нийтээр "Байгальд ээлтэй усны шийдэл"гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг үргэлжлүүлэн Дарьганга сумын төвд зохион байгуулж иргэдэд усны үнэ цэнэ,усыг зөв зохистой ашиглах,хамгаалах болон бусад байгаль орчинтой холбоотой мэдээлэлийг нийтэд аль болох хүртээмжтэй хэлбэрээр хүргэж холбогдох гарын авлага ном сэтгүүлээр хангаж ажиллаа.Манай байгууллагаас энэхүү тэмдэглэлт өдрийг олон нийтэд сурталчилан таниулах ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд сумын эрүүл мэндийн төвөөс усны эрүүл ахуй сэдвээр иргэдэд мэдээлэл өгч,ЕБС-ийн багш нар ангидаа усыг хайрлан хамгаалах,зөв зохистой ашиглах талаар нээлттэй хичээлийг орсон нь бахархууштай сайхан мэдээ байлаа.Байгаль хамгаалах тэмдэглэлт өдрийг олон нийтэд сурталчилан таниулах ажилд хамтран оролцож байгаа хамт олон,иргэд та бүхэндээ баярлалаа.Дээрхи арга хэмжээний үеэр азын сугалаа явуулж иргэдийн дунд санал хүсэлтийн хайрцаг аялуулж ажилласан.Энэхүү арга хэмжээнд 100 гаруй хүн хамрагдсан
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ