2018 оны 05 сарын 23
" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"- ИЙГ 2018.03.19-03.20-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 сарын 06-ны өдрийн А/52 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Байгаль орчны салбарын " НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" -ийг аймгийн төвд 3 дугаар сарын 19-20 -ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгт Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаа, аймгийн БОАЖГ, Сав газрын захиргаа, УЦУОШГ, МХГ, Тохижилт үйлчилгээ, Ойн анги зэрэг нийт 8 байгууллага оролцож аймгийн төрийн албан хаагч, ард иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилах ажлыг зохион байгуулсан.Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцож ТХНУГ-аас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ /цахим номын сан, тусгай хамгаалалттай газрын вэйб сайт г.м/, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд танилцуулж, гарын авлага тарааж ажилласан бөгөөд энэ үеэр орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэд байгууллагынхаа үйл ажиллагаа болон цаашид хийх ажлын талаар хамгаалалтын захиргааны дарга SB телвизийн тодруулга шууд нэвтрүүлэгт, мэргэжилтэн Ц. Оюунгэрэл SBN телевизэд мэдээлэл өгч, өдөрлөгийн үйл ажиллагааг Facebook -ээр шууд Live хийж олон нийтэд мэдээллийг хүргэж ажиллаа.Салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн эхний өдрийн үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Байгаль орчны салбарын " Нээлттэй хаалганы өдөрлөг" - ийн 2 дахь өдрийн үйл ажиллагаа Сүхбаатар аймгийн Зүүн бүс худалдааны төвд ард иргэдийн дунд зохион байгуулагдлаа. Энэ үеэр салбарын байгууллагатай холбоотой иргэдээс санал хүсэлтийг авч, иргэдэд байгаль орчинтой холбоотой мэдээ мэдээллийг өгөхөөс гадна Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг аялалын хөтөлбөрийн сургалтуудыг танилцуулж сургалтыг газар дээр нь хүүхэд багачууд, иргэдийн сонирхолыг татахуйц тоглоом хэлбэрээр зохион байгуулсан нь хүмүүст мэдээлэл маань илүү хүрч байлаа. Мөн энэ үеэр өдөрлөгт оролцсон бүх хүмүүсийн дунд азын сугалааг явуулж азтан шалгаруулсан нь энэ үйл ажиллагааны бас нэг онцлог нь байлаа.Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагааг хамтран зохион байгууласан бүх байгууллагын хамт олондоо Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргааны хамт олон талархал илэрхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ