ТАЛ НУТГИЙН ГАЙХАМШИГ
ХҮНИЙ ӨЛГИЙ ТАЛЫН АГУЙГАА ХАЙРЛАН ХАМГААЛАХ АРИУН ҮЙЛСЭД НЭГДЭЦГЭЭЕ....

Монгол орны байгалийн гайхамшгийг дэлхийд гайхуулдаг галт уулын үйл ажиллагаагаар талд үүсэн бий болсон дахин давтагдашгүй өвөрмөц сонин энэ агуй гадаад дотоодын жуулчдын сонирхлыг өнө эртнээс татсаар байгаа билээ. Талын агуй нь Сүхбаатарчууд бидний бахархал төдийгүй Монголчууд бид бүхэнд заяасан байгалийн ховорхон тогтоц бөгөөд манай аймгийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүний нэг юм. Харамсалтай нь энэ өвөрмөц сайхан агуй маань байгаль цаг уур, хүмүүс бидний буруутай үйл ажиллагааны улмаас хэдхэн жилийн дараа гэхэд хаагдаж мэдэхээр болж байгааг аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлага, мэргэжилтэн нар эрдэмтэн судлаач нарт хандаж Талын агуйн судалгааны ажлыг 2010 - 2011 онд хийлгэж судалгааны ажилд үндэслэн Агуйн хамгаалалт, бэхлэлтийн ажлыг жил бүр шат дараатайгаар зохих шатны байгууллагууд хамтран хийж гүйцэтгэж байна. Агуйд дулааны улиралд борооны ус, хаврын шар усны үерийн ус маш ихээр орж мөсний зузаан жилд 21 см-ээр нэмэгдэж байгааг судлаачид тогтоосон. Иймд орон нутгийн байгууллагууд \ Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Дарьганга сумын ЗДТГ, Талын цаг ХХК \ хамтран жил бүр цасыг хайлахаас нь өмнө зөөх ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ жилийн хувьд Талын агуйн амны цас 7 м зузаан,хааш хаашаагаа 40-50 метр квадрат талбайг хамарсан цасыг цэвэрлэх ажлыг дээрхи байгууллагын ажилчид 2018.03.11-ний өдрөөс зөөж эхлэнж байгаа бөгөөд нутгийн залуучууд та бүхнийг цас зөөх ажилд гар сэтгэл нийлэн хамтран ажиллахыг хүсье. 
Сайн санааны үзүүрт тос гэдэг зуун зуун дамжин оршсон эх нутгийн минь нэгээхэн хэсэн болох дэлхийд ховорт тооцогдох үзэсгэлэнт Талын агуй маань үеийн үед үзэж гайхах хүмүүсийн цуваа тасрахгүй үзэмж төгөлдөр байх болно..... гэсэн "УРИАЛГА"  гаргасны дагуу \ Дарьгангын БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Дарьгангын ЗДТГ, Сүхбаатар аймгийн ОБГ, Талын цаг ХХК \-тай хамтран талын агуйн цасыг зөөж холдуулах ажлыг 2018.03.20-ны өдрийг хүртэл зөөж дуусгалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now