2018 оны 05 сарын 23
Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас ТХГН-уудад Орчны бүсийн их цэвэрлэгээг тогмол хийдэг бөгөөд энэ удаад Алтан овоо, Шилийн богд уулын хог хаягдлыг 2018.03.11-ний өдөр цэвэрлэлээ.
Зөв ёсоор шүтэж Зөвхөн монголоороо бахархья
Цээр ёсыг мөрдөж Цэвэр байгальдаа амьдаръя
Сар шинийн өдрүүдэд Алтан Овоо, Шилийн богд уулыг зорин ирэх дотоодын жуулчдын тоо ихээр өсдөг бөгөөд Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас Уриалга гарган ажилласан боловч жуулчид маань уул, овоогоо буруу шүтэж архины шил, хэвийн боов, чихэр печень, сүү зэрэг бүхий л төрлийн зүйлийг уул овоон дээрээ орхин явж уул овоогоо бохирдуулаж, хог хаягдалыг үлдээсээр л байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ