2018 оны 05 сарын 23
Зөв ёсоор шүтэж Зөвхөн монголоороо бахархья
Цээр ёсыг мөрдөж Цэвэр байгальдаа амьдаръя.....
Сүхбаатар аймгийн тал нутгийн байгалийн сайхан , түүхийн дурсгалт зүйлс , нүүдлийн соёл гэхээсээ аймгийн хурдан шандаст хүлгүүд уяачдыг , уул овооны тахилга, хийморь сэргээх аялал, Дарьгангын тэгш өндөрлөгт байрлах байгалийн үзэсгэлэнт газрууд нь дотоодын аялагчдыг сүүлийн жилүүдэд илүү татаж байна. Сар шинийн баярын өдрүүдэд Дарьганга сумыг зорин ирэх сүсэгтэн олон жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд Шинийн найманы билэгт сайн өдөр буюу 2018.02.28-ны өдөр Төрийн их тахилгат Алтан дарь овоо, эрийн хиймор сэргээсэн Шилийн богд уулыг зорин ирэх сүсэгтэн олон нийт 350 гаруй авто машин, 1500 гаруй дотоодын жуулчид ТХГН-т нэвтэрсэн болохыг байгаль хамгаалагч нарын ажиглалт тандалтаар гаргалаа.Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас Уул усыг зөв шүтэх зөвлөмж, Уриалга гарган ирсэн жуулчдад танилцуулж гарын авлага, хогийн уут зэргийг тараан өгч ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ