2017 оны 05 сарын 30
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Авга хошуутай Сүхбаатар аймгийн Дарьганга сум нь хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсны дагуу тус газраас Ганга нуураа аврах хөдөлгөөнд нэгдэж үнэ төлбөргүй 15000 ширхэг бургасыг хандивлан 2017 оны 04 дүгээр сарын 29, 30, 5 дугаар сарын 1-ны өдрүүдэд Ганга нуурын салхин дээд талд тарьлаа. Энэхүү ажилд УБ хотоос "ТЭГШ НИЙГЭМ" ТББ,ӨМӨЗО-ний "ИРЭЭДҮЙ" ТББ, аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд, ОНӨҮГ-ын дарга Б.Батсүх нараар ахлуулсан ажлын хэсэг, Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаа, Дарьганга сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, ЕБС, сумын ахмадууд нийлсэн нийт 150 гаруй хүмүүс мод тарих ажилд оролцсон.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ