2017 оны 05 сарын 30
МУ-ын Eрөнхийлөгчийн тамгын газар, МҮОНТ-ээс хамтран зохион байгуулж буй "Сурагч солилцоо"-хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сумын EБС-ийн 8б ангийн сурагч Б.Наранбаяр хүү Дарьганга сумын ЕБС-д сурагч солилцоогоор 10 хоног тус сургуулийн сурагч болон суралцсан.Энэ үеэр Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцаж тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Ц. Оюунгэрэл Дарьганга нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалт газар, биологийн төрөл зүйл, байгаль хамгаалах өв уламжлал, ТХГН-ийн үнэ цэнэ, ач холбогдолын талаар мэдээлэл хийлээ.Мөн ТХГН-ийн Орчны бүсийн ЕБС-ийн сурагчидын зурсан бүтээлүүдтэй танилцсан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ