2017 оны 05 сарын 30
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын нэгдсэн зөвөлгөөнийг “СЭТГЭЛ-САХИЛГА-ХАРИУЦЛАГА” уриан дор 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулагдсан. Дээрхи зөвөлгөөнд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, лабротарийн ажилтнууд, сумдын байгаль орчны болон мал эмнэлэг, мал үржлийн хяналтын улсын байцаагчид нийт 40 гаруй ажилтан албан хаагчид оролцсон бөгөөд урилгаар аймгийн Засаг дарга,.Байгаль орчны албаны дарга нар оролцож амжилт хүсэн, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн аймгийн шүүх болон прокурорын газраас холбогдох албан тушаалтнууд оролцож мэргэжлийн зөвлөмж, мэдээллийг хүргэсэн.
Зөвөлгөөнийг зохион байгуулснаар Мэргэжлийн хяналтын газрын үндсэн чиг үүрэгт хамаарагдах асуудлаар салбаруудын хууль тогтоомжид орсон өөрчлөлт, түүний хэрэгжилтийн талаар улсын байцаагч нарт мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж чиглэл өгч мэргэжил арга зүйн туслалцааг үзүүлсэн. Мөн зөвөлгөөний хүрээнд Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд сумдаас оролцож байгаа улсын байцаагчдын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, ажил үүргийн чиглэлээр харилцан туршлага солилцлоо.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 онд доорхи зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн.
-Бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана
-Хяналт шалгалтын мэдээллийг ил тод нээлттэй болгоно
-Мэргэжлийн хяналтын байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлнэ
-Улсын байцаагчдыг чадавхижуулна
-Хяналт шалгалтын эрх зүйн шинэчлэлийг хийнэ.
Тус зөвөлгөөөнд Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас мэргэжилтэн БОХУБ Ц. Оюунгэрэл, байгаль хамгаалагч Э.Өлзийбаатар оролцсон. Улсын байцаагч нартаа оюуны хөрөнгө оруулалт хийж, мөн байцаагч нарынхаа тулгамдсан асуудал цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо сонилцох боломжийг олгон зөвөлгөөнийг амжилттай зохион байгуулсан Аймгийн мэргэжилийн хяналтын газрын хамт олондоо байгууллагынхаа нэрийн өмнөөс талархал ирэлхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ