ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Нэгдсэн үндэсний байгууллагаас 2017 оны “ Дэлхийн усны өдөр”- ийг “ Хаягдал ус “ уриан дор тэмдэглэхээр зарласан бөгөөд Монгол улсад усны салбар үүсч хөгжсөний 79 жилийн ой, БОАЖЯ-ны түүхт 30 жилийн ойг угтаж Дарьгангын БЦГ– ын хамгаалалтын захиргаа, Дарьганга Цаг уурын өртөө зэрэг байгууллага хамтран Дарьганга сумын нийт төрийн албан хаагч, ААНБ, ард иргэд, ЕБС-ийн сурагчдын дунд байгаль орчин, экологийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа мэдээллийг шат дараатай зохион байгууллаа.Энэ ажлын хүрээнд
- ЕБС-ийн 8-9 дүгээр ангийн сурагчдын дунд “ Усны чанар эрүүл ахуй, усны нөөц ашиглалт хамгаалалтын өнөөгийн байдал “ гэсэн сэдвээр сургуулийн хими биологийн багштай Г.Ууганбаяртай хамтран танхимын сургалтыг онол практик хослуулан хийсэн. Сургалтын үр дүнг " Чи үүнийг мэдэхүү? " танин мэдэхүйн АХА тэмцээн
- Төрийн абан хаагч нутгийн иргэдийн дунд “ Усны зохисгүй хэрэглээ, УАӨ, Усны нөөц хомсдол” Ирээдүйгээс ирсэн захдал гэсэн сэдэвүүдээр сургалт сурталчилгаа
- Дарьганга сумын нийт төрийн албан хаагчдын дунд усны нөөцийн хүртээмжтэй байдал, чанарын асуудал, нөөцийн зохисгүй ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн бодлого төлөвлөлт устай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор " УС ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР " илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. илтгэлийн уралдаанд 1- байр ЕБС-ийн Цэрмаа ахлагчтай баг, 2 дугаар байранд сумын ЗДТГ-ийн мэргэжилтэн Мөнхзул, 3 дугаар байранд Мөнгөн эрдэнэ, тусгай байранд ЕБС-ийн багш Уянга нар шалгарлаа. Мөн энэ үеэр АЛТАН ХОНХ тэмцээн зэргийг амжилттай зохион байгуулсан.
- Усны бохирдолт,усны нөөцийг зөв зохистой хэрэглээ, ундны усны эрүүл ахуй, хуванцар савны зөв хэрэглээ, хог хаягдлын менежментийн талаар 3 төрлийн 500 гарын авлага, брошур , 10 ширхэг ажлын хуанли, аннос зэргийг хэвлүүлж иргэдэд хүргэж ажиллаа.