2017 оны 05 сарын 30
Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас нутгийг минь хол ойроос зорин ирэх аянчин гийчид, сүсэгтэн олонд зориулж "ЗӨВ ШҮТЭХ ЗӨВЛӨМЖ"-ийг боловсруулан олонд түгээн ажиллаа. Байгаль дэлхий ,овоо уул ,гол усаа шүтэн дээдэлж сүсэглэн залбирах нь зөв зүйтэй боловч нөгөө талаасаа буруу шүтэж байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харьцаж хог новшоор дүүргэж ,хор хөнөөл болгож байгаа нь нүднээ ил болж ,нүглийн хэмжээнд хүрлээ. Тиймээс яаж зөв шүтэх тухай зөвлөмжийг хүн бүхэн ухамсартайгаар хүлээн авч дор бүрнээ хэрэгжүүлж ариун цагаан буянаа дэлгэрүүлэхийг УРИАЛАН ажиллаж байна. Тус хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарын бүртгэл судалгаагаар Алтан унжлагат хэмээх гал тахиа жилд алдарт Шилийн богд уул, Алтан дарь овоог зорин ирсэн дотоодын жуулчин шинийн 03-аас шинийн 15 -ны хооронд нийт 240 техник хэрэгсэл, 650 дотоодын жуулчин ТХГН-т нэвтэрсэн байна. дээрх жуулчидад ТХГН-т нэвтрэх нэг удаагийн тасалбар, хогийн уут уул усыг зөв шүтэх зөвлөмж, гарын авлага, мэдээ мэдээллээр хангаж үйлчилсэн.
ЦЭЭР ЁСЫГ МӨРДӨЖ ЦЭВЭР БАЙГАЛЬДАА АМЬДАРЪЯ
ЗӨВ ЁСООР ШҮТЭЖ ЗӨВХӨН МОНГОЛООРОО БАХАРХЪЯ....
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ