2017 оны 05 сарын 30
Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар жил бүр хийдэг уулын тууртан, тал хээрийн тууртан , махан идэшт амьтны ул мөрийн тандалт судалгааг тогтсон хугацаанд батлагдсан тусгай арга зүйн дагуу судалгааны ажлыг хийдэг. Энэ удаад Нартын ууланд нутагшиж буй аргаль хонинд, цагаан зээр, саарал чоно зэрэг хөхтөн амьтанд мониторинг судалгааг хийхэд 18 аргаль хонь, 238 Цагаан зээр нийт 256 бодгаль, 2 Саарал чонын мөрийг бүртгэж Data мэдээлэлийг нэгтгэж судалгааны БИОСАН прагммад орууллаа. Энэ үеэр Нартын ууланд нутагшиж буй ховор амьтандаа 1тн хужир шүү бэлтгэж биотехникийн арга хэмжээг авч ажилласан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ