2017 оны 05 сарын 30
Дарьгангын БЦГ-ын УТХГазар нутаг Ганга нуур, түүний ойр орчмын жижиг нуурууд, чийглэг газруудыг хамруулсан 3208 га газрыг Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 оны 03 дугаар сарын 22- ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн.Ганга нуурын орчмын ус намгархаг газар нь биологийн төрөл зүйлээр баялаг бөгөөд 175 зүйлийн жигүүртэн шувуу, 20 зүйлийн хөхтөн амьтан, 6 зүйлийн зөөлөн биетэн, 91 зүйлийн ургамал зэрэг судалгаагаар бүртгэгдсэн.
Жил бүрийн 2 дугаар сарын 2 -ны өдрийг " Ус намгархаг газрын дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.Энэ өдрөөр Дарьгангын БЦГ- ын Хамгаалалтын захиргаанаас Рамсарын конвенцыг сурталчилан таниулах ажлын хүрээнд ТХГН-ийн Орчны бүсийн ЕБС-ийн сурагчдын дунд МО-ны ус намгархаг газрыг хамгаалах, зохистой ашиглах болон Ганга нуурын талаар мэдээллийг өгч танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа. Сургалтанд нийт 54 хүүхэд хамрагдсан.Энэ удаагийн АХА тэмцээний асуулт хариултыг урьдчилан бэлтгэж хүүхэд бүрт өгсөн нь үр дүнтэй байлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ