2017 оны 05 сарын 30
Байгаль хамгаалах ажилд иргэдийг татан оролцуулах, салбарын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөх, байгаль хамгаалах үйлст хүн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага хэрэгтэйг ухамсарлан орчин тойрноо иргэн бүр хайрлан хамгаалах, сөрөг нөлөөг багасгах, байгаль орчинд ээлтэй аж төрөх, бүтээн байгуулах үйлсэд иргэдийн санал санаачлагыг татах зорилгоор Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас " Иргэн бүр байгаль хамгаалагч " уриан дор " Ногоон орчин - бидний ирээдүй" сэдэвт шилдэг шинэ санааны уралдааныг ТХГН-ийн Орчны бүсийн сумдын төрийн албан хаагч, ААНБ,иргэдийн дунд зохион байгуулсан. Энэ уралдаанд нийт 23 иргэнээс санал ирсэний дагуу санал өгсөн иргэдийн дунд хэлэлцүүлэг хийж хамгаалалтын захиргааны дэргэд байгаль хамгаалах чиглэлийн зөвлөн туслах зөвлөлийг байгуулж цаашид хийх ажлын талаар болон орон нутгийн ард иргэд,гадаад, дотоодын жуулчид, хүүхэд багачуудад хүргэх зөвлөмжийг боловсрууллаа. Мөн шилдэг шинэ санал өгсөн иргэдэд төрөлх нутгийнхаа үзэсгэлэнт байгалиар аялах эрхийн бичиг болон дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан.Бидний ажилд болон байгаль хамгаалах их үйлст хувь нэмрээ оруулж үнэтэй санал зөвлөмжийг өгч хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал ирэлхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ