2016 оны 06 сарын 06
Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан ТХГН-ийн Орчны бүсийн ЕБС- ийн сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх тэдний байгалийг нандигнан хайрлаж хамгаалах хандлагатай болгох, амьдарч буй дэлхийдээ өөрийн оруулах үүрэг хариуцлагыг ухамсарлуулах,хүүхэд багачуудад байгаль хамгаалах үйл ажиллагаанд нь тулгарч буй бэрхшээлийг илэрүүлэх өөрсдийн амьдарч буй газрын байгалийн өвийн бахархалыг ойлгуулах зорилгоор сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулаж үр дүнг гар зураг, эссэ бичлэг, танин мэдэхүйн төрөл бүрийн тэмцээнийг зохион байгуулан явуулдаг. Энэ жилийн хувьд Дэлхийн нүүдлийн шувууны өдрийг "Нүүдлийн шувуудыг хууль бусаар хөнөөх, барих, худалдахыг зогсооё" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж ЕБС-ийн сурагчдын дунд " Төрлөх нутгийн минь хөхтөн амьтад ба Шувууд " нэртэй гар зургийн уралдааныг зарлаж шилдэгүүдийг тодруулалаа.Тэцээнийг 1-5 анги, 6- 9 ангийн сурагчдын дунд зохион байгуулаж шагналыг " Нарны хаан " хүүхдийн фестивалын арга хэмжээн дээр гардуулан өглөө. Тэмцээнд нийт 64 бүтээл ирсэнээс:
1-5 анги:
1-р байр Э. Сүхбат \ Наран сум 5а анги\
2-р байр Б.Мөнхбат \ Наран сум 1а анги\
3-р байр М. Март \ Наран сум 3б анги \
6-9 анги:
1-р байр Х.Эрдэнэлхавга \ Дарьганга сум 6а анги\
2-р байр Д.Эрдэнэцэцэг \ Наран сум 8а анги \
3-р байр Т. Хонгорзул \ Наран сум 6а анги \
Тусгай байр Ц.Цэндрагчаа \ Наран сум 9а анги\ зэрэг сурагчдын бүтээл шалгарлаа.
Дээрхи уралдааныг ивээн тэтгэж туслаж дэмжин хамтран ажилласан Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, манай хүүхэд багчуудад ийм сайхан номоо бэлгэлсэн МШАК -ын гишүүн Жаргал ах, Гантулга нарт болон Монголын шувуу судлалын нийгэмлэгийн хамт олондоо талархал илэрхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ