Дарьганга - Хөргийн хөндийн дурсгалт газар

Ерөнхий танилцуулга

Дарьганга нутагт XII зууны үед харьяалагдах  51 хүн дүрст  чулуун хөргүүд  бүртгэгдсэн байдаг.  Хөргүүд нь түүх соёлын гайхамшигт үнэт дурсгалууд төдийгүй аялагч жуулчдын үзэж сонирхох, монголын түүхтэй танилцах нэг гол баримт үзмэр юм. Эдгээр газруудын нэг болох  Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км-т  орших 6О40.6 га талбай бүхий Хөргийн хөндийн дурсгалт газрыг  2006 онд УИХ-ын ..-р тогтоолоор  байгуулсан. Талбайн хэмжээ. Хойноос урагш чиглэлтэй нарийн хөндийн дунд байрлах 5 ширхэг хүн чулуун хөргүүдийн бусдаас ялгарах онцлог нь малгай гуталтай атлаа биедээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж цээжинд нь товгор хөх, эр хүний хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал гэнэ.

Хөргийн хөндийн дурсгалт газрын өөр нэг байгалийн үзмэр бол хөргүүдээс  зүүн хойш  2 км-т орших 100 орчим метр өндөр, 90 гардусын эгц ханатай, 1 км орчим үргэлжлэх “Бичигтийн шахаа” гэх хадан хясаа юм